| Үзүүлэлт | Эстони · X-tee | Монгол · X-Road MN | Монгол · ХУР |
|---|---|---|---|
| Эхэлсэн | 2001-12-17 | 2026-07-22 (instance MN) | 2017 туршилт, 2018-01 албан ёсоор |
| Технологи | X-Road (NIIS, MIT) | X-Road 7.8.2 (NIIS, MIT) | Нээлттэй эхэд суурилсан ESB, дотооддоо бүтээсэн |
| Архитектур | Тархсан, peer-to-peer | Тархсан, peer-to-peer | Төвлөрсөн хаб |
| Оператор | RIA | Gerege Systems (техник); менежментийн серверийг Цахим хөгжлийн яам эзэмшинэ | Үндэсний дата төв |
| Instance / танигч | EE/GOV/… | MN/GOV|COM/… | — |
| Гишүүний ангилал | GOV · COM · NGO | GOV · COM | — |
| Гишүүд | ~1,000 шууд холбогдсон (1,083 логт) | 3 (ҮДТ, Яам, Gerege) | ~517 байгууллага баталгаажаагүй |
| Ачаалал | Өдөрт ~13 сая хүсэлт | Туршилтын урсгал; нийлүүлэгч хараахан бүртгэгдээгүй | 2.67 тэрбум дамжуулалт (хуримтлагдсан, 2024) баталгаажаагүй |
| Холболт | mTLS, интернэтээр | mTLS, интернэтээр | VPN эсвэл төрийн сүлжээ, тогтмол IP allowlist |
| Мессежийн гарын үсэг | Тийм, байгууллагын түлхүүрээр | Тийм, eID Mongolia байгууллагын CA | Шаардлага олдоогүй |
| Цагийн тэмдэг | Тийм, RFC 3161 | Тийм, tsa.timeserver.mn | Шаардлага олдоогүй |
| Түлхүүр солилцоо | PKI, OCSP | PKI, OCSP (RFC 6960) | PGP, дата төвийн хандалтын гэрчилгээ |
| Эрх зүй | ЗГ-ын 105-р тогтоол (2016) | Хараахан байхгүй — ЗГ-ын тогтоол хэрэгтэй | A/61 тушаал (2016), A/64 техникийн журам (2022) |
| Төлбөр | Давхарга үнэгүй | Тодорхойгүй | Төлбөртэй (ЗГ-ын 259-р тогтоол, 2022) |
| Өгөгдлийн хяналт | Эзэмшигчид үлдэнэ | Эзэмшигчид үлдэнэ | Төвөөр дамжина |
ХУР-ын тоо ЦХХХЯ/ЭМА-ийн 2024 оны танилцуулгын слайдаас — аль системийнх болохыг албан ёсоор батлаагүй. Эх сурвалж бүрт 462–659 байгууллага гэх зэрэг өөр өөр тоо гардаг. 2026 онд ХУР-ыг Ухаалаг засаг II төслийн хүрээнд «тархсан архитектур» руу шилжүүлэх бэлтгэл эхэлсэн.
Гол аргумент
Бразилын Мату Гросу мужийн судалгаанд тодорхой бичсэн байдаг: өмнөх integration bus-ын оролдлогууд бүтэлгүйтсэн, учир нь өгөгдлийг төвлөрүүлэхийг шаарддаг байсан бөгөөд эзэмшигчид хяналтаа өгөхөөс татгалзсан. X-Road ижил үр дүнг эзэмшигчийн бие даасан байдлыг хадгалж байж хүргэсэн.
Энэ бол Монголын нөхцөл. Байгууллагууд өгөгдлөө хуваалцахгүй байгаа нь техникийн бус, засаглалын асуудал — X-Road үүнийг архитектураар шийддэг.
Жишиг улсууд
~7 сая хүн ам, постсоветийн. Нийт €500k (USAID + Эстонийн ГХЯ), 260 мэргэжилтэн сургасан. 2018: 363 мянга → 2024: 3.5 тэрбум гүйлгээ, 185 байгууллага. 2016–2018 онд гацаж, Ерөнхий сайд үүрэг болгосны дараа л хөдөлсөн. Хамгийн хэцүү байгууллага нь хоцрогдсон биш, өмчийн гэрээнд уяатай нь байсан.
2020-06-15 нээгдсэн. Нээлттэй эхээс өөрсдөө нэвтрүүлсэн. 87 гишүүн (32 төрийн, 55 хувийн), 269 үйлчилгээ, 117 сая гүйлгээ (2026-05). Дотоод баг хийж чадна гэдгийн баталгаа.
2025-07-28-нд асаасан. Nortal, UNDP санхүүжилт. 10 яам, 12 үйлчилгээ, 75 мэргэжилтэн сургасан, улсдаа байрлуулсан.
Samleikin (eID) · Heldin (X-Road) · Vangin (портал). Монголд: ДАН · ХУР/X-Road · e-Mongolia. Засаглалын нэр томъёог бүхэлд нь эх хэлээрээ гаргасан.
Түншээс бүрэн гишүүн хүртэл ~3 жил. Саад нь техникийн бус — хууль, үүрэг хариуцлага. Гишүүний сервер төвөөс 2-оос илүү хувилбараар хоцрохгүй байх дүрэм.
Нэг Security Server дээр олон байгууллага. 1,392 төрийн байгууллагатай Монголд жижиг байгууллагыг холбох гол загвар. Холбохоосоо өмнө 573 системийг аудит хийсэн.
Эрсдэл
Судалгаанд орсон 13 нэвтрүүлэлтээс давтагдсан шалтгаанууд.
Амапа (Бразил) зогссон, Керетаро (Мексик) 50%-д гацсан. ЦХХХЯ-ны нэр хоёр удаа өөрчлөгдсөн.
Колумб, Бразил, Эль Сальвадор CA-гаа өөрчлөх шаардлагатай болсон. MN-д энэ хэсэг хийгдсэн.
Кинтана Роо COVID-оор эхэлж, хямрал дуусахад унтарсан.
Зардлыг гишүүн үүрч, ашиг улсад очдог (OECD OPSI). Төвлөрсөн санхүүжилт эсвэл олон түрээслэгчийн загвар хэрэгтэй.
Зам
Түркменистаны загвар дээр суурилсан. Өртгийн жишиг: €250k–500k, PKI-тай хамт. X-Road програм өөрөө үнэгүй.
CA-гийн цоорхой (OCSP, TSA, байгууллагын профайл) хаагдсан. ХУР-ын аудит, хууль эрх зүйн шинжилгээ үлдсэн.
Central Server + 2 Security Server, production CA. Хоёр бодит үйлчилгээ нийтлэх, монгол нэр томъёо үлдсэн.
Засгийн газрын тогтоол, оператор тодорхойлох (ЦХХХЯ эзэмшиж, ҮДТ ажиллуулах), олон улсын санхүүжилт.
10 байгууллага, 10–12 үйлчилгээгээр эхлэх. Бүгдийг нэг дор нүүлгэхгүй. Мэргэжилтэн сургах.