04 · Монгол · Gerege Systems

Instance MN — Монголын анхны X-Road.

2026 оны 7-р сард Gerege Systems ХХК Монголд X-Road-ийг эхнээс нь (greenfield) нэвтрүүлэх судалгаа хийж, долоо хоногийн дотор Central Server, Security Server-ийг суулгаж, анхны мессежийг дамжуулсан. 7-р сарын 27-нд бүх гэрчилгээг үндэсний eID Mongolia байгууллагын CA руу шилжүүлж, менежментийн серверийн эзэмшлийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд шилжүүлэв.

Ажиллаж байна X-Road 7.8.2 Production CA 2 GOV · 1 COM
1
Central Server
cs.xroad.mn · instance MN
2
Security Server
Яам · Gerege
3
Гишүүн байгууллага
ҮДТ · Яам · Gerege
10
Менежментийн үйлчилгээ
clientReg, ownerChange …
10+
Шийдсэн техникийн саад
Логоос шалтгааныг олж

Дэд бүтэц

Юу ажиллаж байна

Серверүүд бүгд Ubuntu LTS дээр, X-Road 7.8.2. Гэрчилгээнүүд eID Mongolia Organization Issuing CA-аар олгогдсон, 2026-07-27 → 2029-07-26 хүчинтэй, бүгд REGISTERED + OCSP good.

Central Servercs.xroad.mn

Instance MN. Гишүүдийн бүртгэл, батлагдсан CA ба TSA, гарын үсэгтэй глобал тохиргоог түгээнэ. Гишүүний ангилал: GOV, COM.

instanceMN
Security Server · менежментmgmt.xroad.mn

Эзэмшигч: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам. Instance-ийн 10 менежментийн үйлчилгээг (MANAGEMENT дэд систем) нийлүүлнэ. ҮДТ нэмэлт гишүүн.

instMN
анг.GOV
код6806252
серверmgmt
Security Server · Geregess.gerege.mn

Эзэмшигч: Gerege Systems ХХК. Дэд систем: EIDMONGOLIA (e-ID Mongolia-гийн үйлчилгээ), GEREGE-WALLET-BFF (Gerege Wallet аппын backend).

instMN
анг.COM
код6235972
серверGEREGE-SS-1

Гишүүд

Бүртгэлтэй байгууллагууд

ТанигчБайгууллагаҮүрэгТөлөв
MN/GOV/6806252Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамmgmt серверийн эзэмшигч, менежментийн үйлчилгээ нийлүүлэгчREGISTERED
MN/GOV/5323304Үндэсний дата төв (ҮДТ)Нэмэлт гишүүн. 2026-07-27 хүртэл mgmt-ийн эзэмшигч байсанREGISTERED
MN/COM/6235972Gerege Systems ХХКGEREGE-SS-1 серверийн эзэмшигч; EIDMONGOLIA, GEREGE-WALLET-BFFREGISTERED

Итгэлцлийн үйлчилгээ

Үндэсний PKI дээр суурилсан

X-Road-д хамгийн удаан бэлтгэгддэг хэсэг нь сервер биш, CA. Судалгаанд орсон таван улсын гуравт (Колумб, Бразил, Эль Сальвадор) PKI-ийн нийцэл хамгийн том саад болсон. Gerege иргэний eID-ээс тусдаа байгууллагын CA, OCSP, TSA-г X-Road-д тохируулж гаргасан.

CA

eID Mongolia Organization Issuing CA

Instance-д батлагдсан цорын ганц CA (2046 он хүртэл). AIA/CDP-тэй. Байгууллагын SIGN ба серверийн AUTH гэрчилгээ олгоно. Иргэний eID CA-аас тусдаа.

OCSP · RFC 6960

rp-api.eidmongolia.mn/ocsp

Байгууллагын CA-аар олгосон, 90 хоног тутам солигддог OCSP signer. Pin-гүй тохируулсан тул солигдоход X-Road автоматаар танина.

TSA · RFC 3161

tsa.timeserver.mn

Мессежийн логийн цагийн тэмдэг. CA-аас тусдаа домэйнд — хуулийн «хараат бус TSA» шаардлагад эерэг.

Он цагийн дараалал

Хоёр сар, гурван сервер

2026-04

Анхны туршилт

Gerege-ийн өмнөх monorepo дээр туршилтын instance, GEREGE-ID үйлчилгээний туршилт.

2026-07-21

Судалгаа

Таван тайлан, 20+ улсын туршлага: стратеги, X-Road vs UXP, өртөг ба жишиг, CA-гийн төлөвлөгөө, архитектур.

2026-07-22

Instance MN төрөв

Central Server 7.8.2 суулгаж, MN instance-ийг REST API-аар эхлүүлэв. Security Server холбогдож, Gerege-ийн CA багц бүртгэгдэж, анхны end-to-end мессеж дамжив.

2026-07-27

Production CA · эзэмшигч солив

Бүх гэрчилгээг eID Mongolia Organization Issuing CA-аар дахин олгуулж, туршилтын CA-г бүрмөсөн устгав. mgmt-ийн эзэмшигч ҮДТ → Яам. GEREGE-SS-1-ийг эхнээс нь production CA дээр барив.

2026-08-08

mgmt серверийг сэргээв

Шинэ VM дээр нөөцөөс signer-ийг сэргээж, CA-д огт хандалгүйгээр бүртгэлийг хүчинтэй хэвээр үлдээв.

2026-08-15

ss.gerege.mn нүүлгэлт

NAT-аас нийтийн IP-тэй шинэ хост руу backup/restore-оор нүүлгэв. X-Road ID, түлхүүр, гэрчилгээ, бүртгэл бүгд хэвээр.

2026-08-25

Яамны SIGN гэрчилгээ

Яамны (6806252) гарын үсгийн гэрчилгээ олгогдож, менежментийн үйлчилгээ бүрэн асав. Код GitLab руу шилжив.

Сургамж

Логоос олсон шалтгаанууд

Баримтжуулсан 10+ бодит саадын хэд нь:

Дараагийн алхам

Production хүртэл

A

Producer бүртгэх

Одоо instance-д үйлчилгээ нийлүүлэгч алга. EIDMONGOLIA-ийн OpenAPI тодорхойлолтыг нийтэлж, байгууллага хоорондын жинхэнэ солилцоо эхлүүлэх.

B

Root гинж

Байгууллагын CA-г ҮДТ-ийн үндэсний root-ын дор гинжлэх (Цахим гарын үсгийн тухай хууль, 2021).

C

TSA-гийн хараат бус байдал

CA өөрөө TSA ажиллуулж болох эсэх эрх зүйн дүгнэлт.

D

MN сертификатын профайл

Одоо улс хамааралгүй Basic profile. Монголын профайлыг NIIS-д upstream оруулах.

E

Хатууруулалт ба байршил

Админ портуудыг хаах, production-ийг Монгол дахь дата төвд байрлуулах, OCSP-д 99.9%+ SLA ба олон responder.